“What Got You Here, Won’t Get You There” by Marshall Goldsmith

Номын нэр: “Өнгөрсөн таныг ирээдүйд аваачихгүй”

Зохиолч: Маршал Гөүлдсмит

Хэвлэгдсэн он: 2007

Хуудасны тоо: 236

Ирээдүйд бизнесийн болон аль ч салбарт удирдагч, менежер болохоор зорьж буй хүн бүхний заавал унших номнуудын нэг. Ихэнхдээ номнууд хэрхэн, яаж гэдэг асуултад хариулахыг зорьж, зөвлөгөөгөөр дүүрэн байдаг бол Маршал энэ номондоо огт өөр өнцгөөс бичсэн. Юу хийх ёстой вэ, хэрхэн яаж вэ гэхээсээ илүүтэйгээр юуг хийхгүй байх хэрэгтэй вэ, яаж буруу хийж байгаа зүйлээ зогсоох вэ гэдэг өнцгөөс бичсэн нь хамгийн авууштай давуу тал нь байлаа.

Ихэнхдээ хүмүүс мэргэжлийнхээ тодорхой нэг цэгт хүрснийхээ дараа хангалттай амжилтанд хүрч, бүхнийг чаддаг, ямар ч сул талгүй болчихсон гэж андуурах тохиолдол их байдаг ч үнэндээ хүн ямар ч оргилд хүрсэн байсан сайжрах орон зай үргэлж байдаг гэдгийг тэрээр мөн өгүүлсэн. Оргилд хүрэхэд чинь саад болоод буй 20 зуршил зэрэг олон сонирхолтой сэдвүүдээр дүүрэн байлаа.

Номноос:

“Хийхийг хүссэн, сонгосон зүйлээ хийхдээ  бид тууштай байдаг бол хийх ёстой зүйлээ хийхдээ бид үргэлж гомдоллодог.”

“Бид удирдагчдад юу хийх талаар нь зөвлөж маш их цаг зарцуулдаг бол юу хийхээ зогсоох ёстойг хангалттай сайн заадаггүй.”

“Дэвтрээ аваад “Хийх зүйлүүд” гэж бичихийн оронд “Хийхээ зогсоох зүйлс” гэж бичээд жагсаалтаа гарга.”

“Бид шалтаг хэлэх тоолондоо өөрөө өөрийнхөө хянаж чадахааргүй хэн нэгэнд эсвэл ямар нэг зүйлийг бүтэлгүйтэлдээ зэмлэж эхэлдэг.”

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.