Эх сурвалж: https://medium.com/life-hacks-for-business/12-lessons-of-waking-up-at-4-30-a-m-for-21-days-90d1053c3634 – Орчуулсан: О.Эрдэнэсүх
Дөрөвдүгээр сарын 2-нд би өөрийгөө нэгэн шинэ зүйлд сорихоор шийдсэн юм. Амьдралдаа тулгарч байсан хамгийн том сорилуудын маань нэг энэ байлаа.
Миний сорил их энгийн: 21 өдөр өглөө бүр 4:30-т босох байсан ба би сорилдоо “Эртэч21өдөр” гэдэг нэр өгсөн. Ер нь бол би бараг өглөө бүр 6 цагт босоод хэвшчихсэн байсан л даа гэхдээ энэ удаа би илүү цаашаа ахихыг хүссэн юм. Өөрөө өөрийгөө шалгаж, өөрийнхөө хязгаарыг мэдэхийг хүссэн миний хүсэл байсан юм. Мөн энэ сорилынхоо явцыг бусадтай хуваалцаж хүн бүхний итгэж дагаж мөрддөг зарим нэг ойлголтуудыг өөрчлөхийг хүссэн.
Амралтын өдрүүдээрээ их олон өөр зүйлийг хийдэг учраас би сорилоо зөвхөн ажлын 5 хоногт л хэрэгжүүлэхийг сонгосон. Заримдаа амралтын өдрөөрөө ч гэсэн ажиллах шаардлага гардаг ч ихэнхдээ амралтын өдрөөрөө гадуур гарах гэх мэт зүйлсийг хийхээр төлөвлөдөг л дөө. Хэдий би сорилоо өдөр бүр хийж болох ч ажил амьдралын тэнцвэрт байдлыг бас харгалзаж үзэх хэрэгтэй гэж бодсон. Эхний өдрөөсөө эхлээд л би энэ зуршлаа 21 өдрийн дараа ч гэсэн үргэлжлүүлэн хийнэ гэж бодож байсан учраас бэрхшээл гэхээсээ надад илүү ач холбогдолтой зүйл болно гэдэгт найдаж байлаа.
Яагаад заавал 21 өдөр гэж үү? Др. Максвэл Молтз хүн шинэ зуршилтай болохын тулд хамгийн багадаа 21 өдөр түүнийгээ давтах хэрэгтэй гэж хэлсэн тэр онол дээр л үндэслэсэн. (бүх зуршлууд ижил хугацаа бас шаарддаггүй.) Би бүтэх эсэхийг нь мэдээгүй л дээ гэхдээ надад ингэж өөртөө зорилго тавих нь илүү чухал байсан. Миний амьдралдаа баримталдаг нэг дүрэм бол хэрвээ би өртөө зорилго тавих гэж байгаа бол ямар нэг зүйлд заавал хүрэх үр дүнтэй байх эрмэлздэг. Тэгж байж л сая би бүтэлгүйтсэн эсвэл зорилгодоо хүрсэн гэдгээ баттай мэднэ шүү дээ.
Гэхдээ энэ бүхний эцсийн зорилго юу байсан бэ? Өөрийнхөө бүтээмжийг нэмэгдүүлж, амьдралынхаа хором мөч бүхнийг зөв ашиглаж сурахыг л хүссэн. Би ер нь үргэлж өөрийнхөө ажил амьдралыг сайжруулж болох арга замуудыг хайж, хийх болох зүйлсийнхээ талаар дэлгэрэнгүй бодож хэрвээ боломжтой юм шиг байвал зүтгээд л үздэг хүн. Миний санаж байгаагаар би ер нь л багаасаа өглөөний хүн байсан тиймээс энэ удаа би өөртөө илүү том зорилт тавьж, бүтээмжээ өсгөж чадах эсэхээ харахаар шийдээд энэ зүйлийг хийсэн.
Тэгэхээр би сорилоосоо юу сурсан бэ? МАШ ИХИЙГ:
1. Хэрвээ өөрийнхөө амьдралын ямар нэг зүйлийг өөрчлөхийг хүсч байвал, өөрчлөлт хийх явцад чинь ирэх бусдын сэтгэлийн дэм, туслалцаа зорилтоо биелүүлэхэд нь маш их нэмэр болдог. Чадахгүй нь дээ, болохгүй нь гээд л бараг бууж өгөх гэж байхад чинь таныг буцаагаад зорилгын тань төлөө чиглүүлж тавих тэр зүйл бол бусдын дэмжлэг. Миний хувьд би өөрийнхөө адал явдлыг Фэйсбүүк дээрх танилууд болон найзуудтайгаа хуваалцсан. Хуваалцах хэрэгтэй гэдгээ би мэдэж байсан л даа яагаад гэвэл хэрвээ миний юу хийж байгааг хэн ч мэдэхгүй бол хэн ч намайг бүтэлгүйтлээ гэж хэлэхгүй шүү дээ. Харин өөрийнхөө түүхээ бусадтай хуваалцах тэр мөчид бусад хүмүүс чамд санаа тавьж, хийж буй зүйл минь зөв эсэх талаар хүртэл бодлоо хуваалцана. Харин би яасан ч бууж өгч бас сул дорой байдал харуулж болохгүй гэдгээ мэдэж байсан. Учир нь би бүтэлгүйтвэл хэнийг ч сүртэй гомдоохгүй байх л даа гэхдээ хэрвээ миний түүх надаас өөр ядаж ганц хүнд ч болов урам зориг өгч чадах юм бол би тэр хүний итгэлийн төлөө сорилтондоо бууж өгч эсвэл бүтэлгүйтэж огтхон ч болохгүй шүү дээ.
- Хүмүүс байдаг л нэг бус өөр зүйлсийг харах дуртай. Өглөөний 4:30т босч байгаа хүн гэдэг бол мэдээж байдаг л нэг зүйл биш тиймээс миний постууд маш их хандалттай байдаг байсан. Хүмүүс миний эрүүл мэндэд санаа тавьж, маш олон асуултуудыг асууж байсан бол зарим нь хэзээ ч миний хийж буй зүйлийг хийж чадахгүй гэх мэтээр бичиж байсан. Би тэр хүмүүстэй үнэхээр гайхалтай, дотно харилцааг үүсгэж чадсан болохоор надтай холбогдсон хүмүүст би үнэхээр их талархаж байна. Та нар намайг маш олон зүйлийн талаар бодоход хүргэсэн түүгээр ч үл барам энэ нийтлэл бол бидний харилцааны нэгээхэн хэсэг юм шүү.
- Эрт босохын тулд бага унтах ёстой гэж боддог учраас хүмүүс эрт босч чаддаггүй. Сорилын эхний хэдэн өдөр хүмүүс үнэхээр надад санаа зовж байсан. Ихэнх асуултууд нь нэг зүйлийн талаар л байсан нь: миний унтдаг хугацаа. Мэдээж би үүнийг маш сайн төлөвлөсөн. Миний бие надаас хэдэн цагийн нойрыг шаарддаг вэ гэдгийг мэддэг учраас өглөө босдог цагаа өөрчлөхийн тулд орой унтдаг цагаа бас өөрчлөх хэрэгтэй болсон. Би ихэнхдээ 6-7 цаг унтдаг үүнийгээ ч “Эртэч21Өдөр”-ийн авч үеэр авсан. Тэгэхээр оройны 9:30 юм уу 10 гэхэд л миний унтах цаг болсон байна гэсэн үг. Нэг сонин зүйл олж мэдсэн нь миний унтдаг хугацааг надаас шалгаагаад байсан ихэнх хүмүүс надаас бага цаг унтдаг юм байна лээ. Харин би? Үнэндээ урдынхаасаа ч илүү унтдаг болсон.
4. Замд таарах бэрхшээлүүдийг аажмаар үгүй хий. Хүмүүс үргэлж л иймэрхүү зуршил тэдний хувьд боломжгүй зүйл гэж ярьдаг. Мэдээж үүнийг илүү хэцүү төвөгтэй болгодог хэд хэдэн нөхцөл бий л дээ. Гэхдээ яг үнэндээ аливаа өөрчлөлтийг хийхэд туулах ёстой бэрхшээлийг нь туулаад амьдралаа сайжруулъя гэсэн бодолтой тийм ч олон хүн байдаггүй гэж би боддог. Ер нь нийгэм массаараа залхуу тэгээд ч ихэнх хүмүүс түүндээ уусчихдаг. За яахав надад энэ зорилтдоо хүрэхэд тус болсон хэд хэдэн давуу талууд бий л дээ: Би гэр бүлгүй өөрөө хэлбэл би өөрөө өөрийнхөө өдрийн амьдралыг хүслээрээ зохиох боломжтой. Эцэг эхтэйгээ амьдарч байхдаа би үүнийг хийх гэж оролдсон бол хамаагүй хэцүү байх байсан байх л даа. Таныг доош нь татаад байгаа, үргэлж хүрэхийг хүсдэг ч хүрч чаддагүй тэр зорилгодоо хүрэхэд саад болоод байгаа тэр зүйлсийнхээ талаар бод. Тамхинаас гарах, фитнест явах гэх мэт. Саад тотгоруудыг замаасаа авч хаясанаар, эцсийн зорилгодоо хүрэх илүү амар байх болно. Миний хувьд хэд хэдэн зүйлийг хийх ёстой гэдгээ би мэдэж байсан: Өөрийнхөө амьдралд бүрэн хяналттай байх. Жишээ нь хэдэн цаг ажиллах, хэзээ оройн хоолоо идэх, хэзээ унтах, унтаж байх үед минь юу ч саад болохгүй байх, хүссэн үедээ хаанаас ч ажлаа хийх зэргээ би өөрөө тохируулдаг байх. Надад энэ зүйлүүд бүгд бий. Би ихэнхдээ гарааны бизнесийн байгууллагуудад ажилладаг тийм болохоор хэзээ хаана хэдэн цаг ажиллах вэ гэдэг дээрээ би хамгаас уян хатан байж чаддаг. Энэ давуу тал маань бас намайг гэртээ өдөр эрт эргэж ирэх боломжийг олгодог.
5. Таны бие мах бодийн эрүүл чийрэг байдал маш их тус болдог. Унтах тал дээр бол би гайхалтай азтай залуу шүү. 5-н минутийн дотор л нам унтчихдаг, хаана ч унтчихдаг, өглөө сэрүүлэг дуугарангуут шууд босчихдог. Мэдээж энэ бүгд миний өдөр тутмын амьдралын хэв маягтай шууд холбоотой. Би чанартай хоол хүнс хэрэглэдэг, өдөр бүр спортоор хичээллэдэг бас надад намайг үргэлж зовоодог тийм хэцүү шаналал байхгүй. Гэхдээ амьдралд нь тийм зүйлс байдаг ч гэсэн, ямар ч хүн нойрны чанараа дээшлүүлж чадна гэж би боддог. Үнэндээ энэ бүгд чинь жижигхэн, бяцхан өөрчлөлтүүдийг тодорхой давтамжтайгаар хийхээс л эхэлдэг юм шүү дээ. Олон жилийн турш өөрийн бие мах бодийн хэрэгцээ шаардлага онцлогийг таньж, ойлгож ирсэнийхээ ачаар л өнөөдөр би энэ сорилыг давж чадсан. Юу гэх гээд байна вэ гэхээр би өчигдөрхөн гэнэт өөрчлөгдсөн юм биш л дээ
6. Сэрүүлгээ бага багаар ухрааж унтана гэдгийг март. Аз болоход, надад тийм зуршил байхгүй л дээ, тэгээд ч энэ 21 хоног надад энэ шиг хэрэггүй зүйл байдаггүй юм байна гэдгийг ойлгуулж өгсөн. Миний бодлоор хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хэрэггүй зүйл бол энэ, хэнд ч тус болдоггүй. Хэрвээ та тодорхой цагт сэрэхээр төлөвлөчихсөн байсан бол битгий хойшлуул шууд л бос. Нэг л удаа сэрүүлгээ хойшлуулах таны тэр өдөрт маш хүчтэйгээр нөлөөлнө. Судалгаагаар сэрүүлгээ хойшлуулан 10 минут илүү унтсаны дараа таны бие махбод анх сэрснээсээ ч илүү ядарч, тухайн өдрөө хэд хэдэн зүйлийг хойшлуулахыг хүргэдэг байна. Сэрүүлгэ хойшлуулснаар ямар ч сайн сайхан зүйл бий болдоггүй.
7. Би унтах дуртай, гэхдээ миний биед ердөө л 6-7 цагийн нойр л хэрэгтэй. Энэ хэмжээний нойроо авсаны дараа би дулаан оронд илүү хугацаагаар тухлахыг бус гадаа бодит амьдрал дээр байгаа илүү олон сонирхолтой зүйлсийн араас явахыг илүүд үздэг. Яагаад гэвэл, энэ амьдралыг орхиод одхоороо би хангалттай унтана шүү дээ.
- Илүү хугацаанд ажиллах боломж. 4:30т босч эхэлснээс хойш надад ажлын өдөр бүр илүү 2 цаг бий болсон. Яаж гэж үү? Өмнө хэлсэнчлэн, би бол өглөөний хүн тийм ч учраас орой 6гаас хойш би чухал зүйл ерөөсөө хийдэггүй. Тэгэхээр, энэ сорилтоор би үр бүтээлтэй зүйл юу ч хийж амждаггүй, нөүтбүүкнийхээ л ард л сууж дэмий өнгөрөөдөг байсан оройн 2 цагаа өглөө илүү эрч хүчтэй байх үедээ илүү бүтээмжтэйгээр маш олон ажлуудыг хийж чаддаг цаг болгон хувиргаж чадсан. Хүн бүхэн унтаж байхад, бодол санаагаа амрааж, илүү үр бүтээлтэй ажиллаж чадсанаараа би илүү хүчтэй энергитэй байж чадаж байгаа гэсэн үг шүү дээ.
9. Би мессэжүүдийг хамгийн түрүүнд үгүй хийдэг. Ихэнхдээ би энэ 2 цагт бүх имэйл болон мессэжүүддээ хариу өгч бас тухайн өдрөө төлөвлөхөд зориулдаг. Өглөөний 6:30 гэхэд бүгдэд нь хариу өгчихсөн байна гэдэг үнэхээр сайхан мэдрэмж. Ялангуяа Фэйсбүүк. Миний бодлоор бүтээмжид хамгийн сөргөөр нөлөөлж буй зүйлийн нэг бол энэ заримдаа бүтэн өдөр хүмүүстэй чатласаар л өнгөрсөн байх нь бий. Хэрвээ та дахиад сайн тунгаан бодвол фэйсбүүкээр ирж буй ихэнх мессэжүүд тийм ч яаралтай хариу нэхсэн байдаггүй өөрөөр хэлбэл маргааш болтол хүлээхэд ямар ч муу юм болохооргүй байдаг
10. Фитнест зарцуулах илүү цаг. Энэ сорилоо эхлэхээс өмнө би фитнест явдаг байсан. Гэхдээ 4:30т босч эхэлснээсээ хойш би долоо хоногт 3н удаа явдаг байсныгаа 4-5 болгож нэмэгдүүлж чадсан. Фитнест явах үедээ би аль хэдийн 2 цаг ажилчихсан бас тийм ч ядарсан байдаггүй. Дасгал сургуулилалт хийх цаг алга гэж боддог хүмүүс энэ талаар бас нэг бодоод үзэх хэрэгтэй.
11. Хорвоо дэлхийг харах шинэ өнцөг. Эрт босч сурснаар миний эргэн тойронд байдаг маш олон зүйлийг олж харах боломжтой болсон. Нар мандаж байхад гүйх эсвэл Лисабоны урд нь очиж үзэж байгаагүй газруудаар очих гэх мэт өдөр тутмын энгийн хуваарьтайгаар яасан ч хийж амжихгүй зүйлийг би хийж чаддаг болсон.
12. Мэдээж, танд үүнийг хийх хүсэл эрмэлзлэл хэрэгтэй. Хэрвээ танд байхгүй бол хэн ч танд бий болгож өгөхгүй бас та явцын дундаас бууж өгөх магадлал маш өндөр. Аа гэхдээ танд хүсэл эрмэлзлэл байгаа бол таныг хэн ч зогсоож чадахгүй!
ЖИЧ: Хэрвээ та энэ хүртэл уншсан бол эрт босохыг хүссэн, амьдралаа өөрчлөхийг хүссэн, өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн чин эрмэлзлэл танд байгаа гэдэгт би итгэж байна. ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.
Эх сурвалж: https://medium.com/life-hacks-for-business/12-lessons-of-waking-up-at-4-30-a-m-for-21-days-90d1053c3634
Орчуулсан: О.Эрдэнэсүх
mash goy medeelel bna, udahgui heregjuulne 😀
mangartaad bailgui chatraar ym bicheedeh
zorilgotoi bna gedeg saihan hereg busdad ulger duurial bolohoor baigaad chini bayar hurgie iim zaluu baigaad bayarlalaa
tnx, good luck dude 😀
Миний Монгол залуусаа бид эндээс л өөрийгөө болон эх орноо хөгжүүлэх их үйлсийг эхлэх хэрэгтэй. Би чадна, бид чаднаа. Шөнийн амьдралаа хаяж өглөөний хүн болцгооё! Илүү хариуцлагатай амьдаръя…
zorigodoo unench bgarai
mash heregtei zvil unshchlaa bayrallaa
mash heregtei medeelel bna bayrallaa heregjvvlnee
Ийм сайхан мэдээлэл хуваалцсанд баярлалаа 🙂
zorilgogui bga negend zorilgotoi bolgoj bgad bayrlalaaa thanks
мм болж байна тохирлоо би маргааш өглөөнөөс ядаж өглөөний хүн больё доо
21 honog ert boschood dahin urgeljluulleh hereg bga yu
margaashnaas yg heregjuulne
Bayrlaa ogloo ert bosoj surna
heregjuulnee kk tehdee hyyhedtei ter tusma emegtei humuust joohon hetsuul yum bna kkk
Таниас шинэ мэдээлэл байнга хүлээж харуулдаж байдаг Танд баярлалаа
Bi turshaad uzeheer shiidlee.Mash ih bayrlalaa
ymar bisirmeeer yum be chi chdsaan bi yagaaad chadahgui gej
Margaashnaas herregjvvlne bayrllaa
tanii ene helj bgaa zuil minii huwid er ni islamiin shashin shutdeg humuusiin huwid gaihah zuil bich. bi end islamiig surtljilah gj bgaam bich zugeer oriin uzel bodloo ilerhiilhiig husch bn. islamiin shashiniig huleen zuwchursn humuusiin zaawal uildeh yostoi 5 murguliin neg namaz murgul yum. neg udurt niit 5 udaa. ugluuni namaz murgul ni tanii helj bgaatai adil ugluu ert nar mandahaas 2-3 tsagiin umn uildeh yostoi yum. ene ni zunii saruudad 4:30s ch ert bosn gsn ug. medeej ene murguliig uilddeg musalman hun 21 hongoor zogsohgui nasaaraa 4:30 eswel unees ch ert bosdog. shinjleh uhaanii odoo batalj bgaa ene zuiliig islamiin shashind 5-r zuund helchihsen bgaa. suuld ni helhed minii zuw shashin zuw zamd yawj bgaagaa enehuu niitleleer ulam ih batalj oilguulsan tand mash ih bayrlalaa.
shal demii yum unshchihlaadaa hicheej bosson ter 2 tsagaa fb uhaj ongoroodog genuu.. mongold ovliin ulirald ert bosoh yamarch hereg bhgu gadaa garj guih tuhai bodoodch hereggu huiten , utaatai bas ayultai.. gym d yavii geheer ongorhoi gazar bhgui..
minii bodloor uur zuiliig amjuulj bolnoshdee jisheelbel ugluunii tsaigaa beldeed saihan nom sonin unshaad gertee dasgal hiihgui yu 🙂
ene tgd odoo ch gsn amidarliin hevshil n 4-30 gsn ug uuu zuer l 21 honog yumuu adminaa hariu ogooch
21хоног л босчихвол дадал болоод цаашдаа өөрөө босчихдог болно гэж байна. хүн зорилготой бол босноо би л гэхэд зун 2сартай хүүгээ өглөө бүр 4цагт нар мандаагүй байхад агаарт гаргадаг байлаа тэгээд сүүлдэ сэрүүлэггүй 4цагта сэрээд л гарна
Үнэхээр сайхан санагдлаа. Өөрийгөө өөрчлөх
хүсэл ихээр төрлөө
mmhmm ih taalagdlaa ene niigem orchinoo oorchlohiig husej bgaa bol ooroosoo ehel gedeg bizdee heregjuulnee like hehe
баярлалаа. Шууд хэрэгжүүлэхээр шийдлээ. Маргааш өглөө 4:30-д босно. Яах ёстойгоо мэдлээ
Sain bain u. Tanii niitleliig unshij ulger duirailal avdag. Bayarlalaa
Bas neg tomoohon solirt uudiin neg l de. noir gedeg chin
Ogloo ert bosno gedeg 3 ach holbogdol bdag .1 eruul enkh 2 uhaalag sergelen 3 ed bayalagtai bolno….yagaad gevel hunii ogloonii tarkhi hamgiin sergeg uhaalag bdag ene ued fatgasan shiidver yamagt zov bdag. i
Hi. Budiin ter bur hj chadaad bdaggui zuilig hiij chadsan chini bayr hurgie!!! 1. Chi amidarch bga gazar bolomjiin ogloo bur 4:30 boshod huiten gej medrehgui saihan dulaahan garaad guisen ch short podvolktoi yvna. 2. Aimar goy uram avah yum unshaad yvj btal 6:30 geed ajildaa yvhaasaa omni FB msg nd hariu ogood duuschihsan bgad gedeg odoo yu ve ? Chinu ert bosoh zorilgo zugeer l msg nd hariu ogoh gej uu shal ineetei yumaa FB od boloh gej bga yum shig sanagdav!!! Zaza tegeed amjit ert ch zaluu mini 😉
huuy ene chin mongol hun bish shde gadaad huni hichseniig bidend heregtei bj magadgui gd l orchuulad l tavitsan bn shde.
Энэ нийтлэлийг энэ залуу орчуулсан гэж хамгийн доор нь бичсэн бна.
Монголд дэмий, энэ их утаан дунд ингэж гүйх газар байхгүй
Delhii deer olon 100 saya humuus ugluu bur 4:30 bolon nar mandahaas umnu serj ajil amidralaa ehluuldeg. Zaluu mine chi ih l oroi uhaarch suriig badraajdee. Enenees umnu hed hurtel untdag bsniig chine bodood ined hurch bn shyy :3
xe xe tiim shuu
Zaluusa zuger l heregteig n av l da 2 tsagiig n hel surah ch ymu bysalgal, iog hiih ch yumu bi yaval ilu ashiglah bolomjtoi yum be gedeg n chuhal shu de
saihan mede sedel ugsund bayrlala. Hicheenee
ugluu ert bosoh hamgiin chuhal zuiliin neg sanalneg bna
Сайхан мэдээлэл орчуулж хүргэсэнд баярлалаа. Маш сайхан туршлага байна. Эрт босох хэрэгтэйг мэддэг хэрнээ хэрэгжүүлдэггүй байсан энийг уншаад маргаашнаас хэрэгжүүлэхээр шийдлээ.
Зарим сэтгэгдлүүд их буруу өнцгөөс хараад байх шиг байнаа. Одоо үед аливаа ажлыг цахим хэлбэрээр их хийдэг шүү дээ. Өөрийн фб ашигладаг шигээ л бодох юм.
Бас заавал энд бичсэн шиг хийх хэрэггүй шүү дээ, заавал 4.30-д босох хэрэггүй. Орой сэрдэг бол 6 цагт сэрэхээс эхэлж болно. Заавал өглөө гарж гүйх хэрэггүй, ажлуудаа сайхан төлөвлөөд, өглөөний цай, өдрийнхөө хоолыг бэлдсэн ч болно. гэртээ хөнгөн дасгалууд хийж болно, гадаад хэлний шинэ үг цээжилж болно. Хамгийн гол нь өмнөө зорилго тавиад түүндээ хүрнэ гэдэг их сайхан.
Үнэхээр таалагдлаа. Заавал таныг дуурайж 4,30-д босохгүй ээ. Би 7-н цагт босдог. Тэгээд ундаа ууж чадалгүй ажилдаа гардаг. Ер нь бодоод байсан жаахан эрт унтаад л эрт босох хэрэгтэй юм байна. Би бас сэрүүлгээ 3 дуугаргаж байж босдог. Маргаашнаас хэрэгжүүлнэ ээ.
bi ch bs ingej uzmeer bn
Manai mongoliin ngmd tiim ch tohiromjtoi zuil bish bn. (Orchuulad bichtsen zuil bn shd) Manai mongolchud ertech humuus bish shuude. Adgalj l chuhal shaardlagatai huwtsas awaya delguur oroye gehed nugu delgurud n bur 11 12 gj ongoino shude!!! Ugluu bur 4:30d bosdogguima gehed yadaj 6 gej bosood ajilaa amjuulad bwal saihan l yum bn.
Ugluu boshiin ach tus ih bii yag bosoh ni l hetsuu baidag bolhoss bish bosson hoino bol ih goy medremj turdug shuu. Manai hicheel neg hesen ugluu 7 tsagaas ordog baisiin ter ued ugluu bosood nuur amaa budaad, huvtsas enee teree bas ugluu zaaval hool idehgui l bol uhchkeed baidag zurshlaasaa bolood 5:00 s seruulgee taviad bosdog bailaa, zarim ued shatrana gehdee l bosohgui bol yu boloh bilee gj bodhoos l boshoos uur argagui baidag baisan. Harin gereesee garaad ugluunii nariig harah hamgiin goy medremj baidag shuu, ugluu bolgon uur uur shine medremj medrene uneheer saihan baidag bailaashd. Ajil ch iluu amjina, bas zarim neg humuusiin udurt noogddog tsagaas iluu tsag nadad baidag gj bodhoor ih saihan sanagdj goy baidag baisan. Bas ter ued uuriiguu noiroo harmalj uuraldag gedgee medej avsan 😀
orchuulsan gene uuu??
Баярлалаа
Bi uurxaid ajildag ugluu sar bolgon 14 xonog daraalj ugluu 4 uus bosdog..udur bolgon 12tsag ajildag. Ix ym amjuulna da
mash saihan sanagdlaa. ert bosohiig hncheenee.
ert bosohiig heregjuulne nadad uram hairlaarai bi neeh olon nztai hvn bish l dee niigmees tusgaarlagdsan amitan shg l bn ilvv ihiig surch medeh ermelzel bwch dorhnoo shantarchaad nhiimda gehdee bvh yum ok
Эрч хүч өгөхөөр сайхан мэдээлэл байна.
Saihan medeelel baina
ene gadaad orchin shan gazart asuudalgui dee mongold bol butehgui guih ch gazar bhgui guihiin tuld zaaval 4d bosoh shaardlaga bhgui.hun zugeer l hangalttai noiroo l avch bh hergtei.
Ulaanbaatar hotod lqv heregjihgui ni todorrhoi, umnugovi oyutolgoid ajillaj amdarich bgaa humuusiin udur tutmiin bosdog tsag
Ulaanbaatar hotod lqv heregjihgui ni todorrhoi, umnugovi oyutolgoid ajillaj amdarich bgaa humuusiin udur tutmiin bosdog tsag
Ta nar facebookee mailee xeregtei yumand zartsuuldaggui boloxoor ingej bodood baigaa yum bishuu. Kk facebook bol xumuustei xariltsaj xureegee telj olon xunii sanal bodliig mash shuurxai medej bllox xeregluur. Facebooktei salshgui xolbootoi ajil torol erxeldeg xun baij ch bolox shuu dee.
Ta nar facebookee mailee xeregtei yumand zartsuuldaggui boloxoor ingej bodood baigaa yum bishuu. Kk facebook bol xumuustei xariltsaj xureegee telj olon xunii sanal bodliig mash shuurxai medej bllox xeregluur. Facebooktei salshgui xolbootoi ajil torol erxeldeg xun baij ch bolox shuu dee.
Unshihad hetsu yma. Zarim useg ni medgdehgui bnshde: p
bayarallaa.uneheer saihan zuvluguu sanaachlaga blaa.ugluu ert bosoj ehlehed mini ih uram zorig ugluu.
bayrlalaa saihn zuil bna…mongoliig hogjuuley gewel ogloo ert bosoh heregtei
saihan medeelelbaina ert bocoh ni uneheer saihan yalanguya habar zun zaluuchuud barag 10 boltol untdag humuus unshaacai bayarlalaa
Heregjuulnee zaaval
ert bosch uls ornoo hogjuulsend bayrlalaa
Баярллаа сайхан мэдээ байна. Өнөөдрөөс эхлээд эхний ээлжинд 6цагт босж байнаа. Би хичээнээ амжилт
Амьдрах сайхан шvv.
Юуны түрүүнд энэхүү мэдээллийг орчуулж оруулсанд баярлалаа. Яг хайж байгаа зүйл байна үнэхээр их баярлалаа.
Би амьдралдаа ямар нэгэн шинэ зүйлийг хийж үзэх хүсэл үнэхээр их байлаа. Гэхдээ яг юуг, яаж хэрхэн, хаанаас гэж бодож байсан юм.
Энэ зуршлын талаар өмнө сонсож уншиж байсан ч яг ингэж хийж туршиж үзэх юмсан гэсэн хүсэл төрөж байсангүй. Сайн төлөвлөж байгаад заавал туршиж үзнээ. Турших хугацаанд маань одоо төрж байгаа дэмрэмж маань алга болох байх гэж бодож байгаа болохоор эхлэх өдөр хүртлээ өдөр болгон уншнаа 🙂
Цаг гарган сайтаар мань зочилж байгаад баярлалаа. Амжилт хүсье!