Өөртөө хэлэх үнэн сэтгэлийн үгс

Заримдаа амьдрал нуруун дээр хэтэрхий хүнд ачаа болж, цааш нэг алхам ч урагшлах хүч тамир, хүсэл зориггүй болгох үе бидэнд бишгүйдээ л тохиолддог. Харин тэр л үеүддээ доорхи үгсийг өөртөө дахин дахин давтан хэлж өөрөө өөртөө урам зоригийг өгөөрэй.

  1. Би хэзээ ч өөрийнхөө хүсч буйгаас дутуу дулимаг амьдралыг хүлээн зөвшөөрөхгүй бас тийм амьдралд дасан зохицохгүй. Учир нь надад энэ бүгдээс илүү ихийг хийх, бүтээх, бий болгох чадвар байгаа
  2. Би өөртөө итгэж байна. Би бусдаас илүү дээр, илүү онцгой, илүү чадварлаг бас илүү царайлаг биш байж болно. Гэхдээ надад өөр хэнд ч байхгүй нэг зүйл бий энэ бол миний зан чанар, оюун ухаан бас амьдралыг үзэх үзэл. Энэ бүхнийг би өөрөө бий  болгосон тийм болохоор би өөрийнхөө онцлогт, өөрийгөө 7 тэрбумд ганцхан гэдэгт итгэж байна.
  3. Би хэн гэдгээрээ бахархдаг. Миний амьдралд, миний эргэн тойронд хүмүүс ч мөн л адил миний хэн гэдгээр бахархдаг. Надад дутагдал, муу зуршлууд бий гэхдээ надад сайн сайхан зүйл ч бий. Тийм ч болохоор алдааг минь уучилж, амжилтаа ахиулахад минь үргэлж дэмждэг өөрийнхөө дотоод хүнд бас өрөөл бусдад би талархаж амьдардаг.
  4. Надад тохиолдсон хэцүү, санаанд оромгүй тэр бэрх хэцүү мөчүүдэд би талархдаг. Тэд надад гайхалтай хичээлүүдийг заасан, тэдний ачаар би өнөөдөр энэ амьдралыг илүү өргөн утгаар нь мэддэг бас мэдэрдэг болсон.
  5. Хичнээн ч удаа бүтэлгүйтсэн гэсэн өнөөдрийг хүртэл урагш харж амьдарсаар буй өөртөө би хайртай. Ялж болно, ялагдаж болно харин яасан ч бууж өгч болохгүй гэдэг үгэнд итгэдэг өөртөө би хайртай. Гагцхүү би өөртөө хайртай учраас өнөөдөр би өөр хэн нэгэн хүнийг хайрлах чадалтай болсон.
  6. Өнөөдрийг хүртэл амьд байгаадаа би үнэхээр их баярлаж байна. Өглөө бүхэн мандах үзэсгэлэнт тэр нарыг харж, түүний дор амьдарч байгаадаа би хязгааргүй их талархдаг. Би амьд байгаа учраас шаналж, уйлж, гуниглаж, өвдөж, инээж, баярлаж, баярлуулж яваа. Амьдрал энэ сэтгэл хөдлөлүүдгүйгээр юу болох байсан бол?

 

 

Айдаа амьд байна гэдэг юутай их аугаа хувь тавилан бэ….

 

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

One thought on “Өөртөө хэлэх үнэн сэтгэлийн үгс

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.