Ажил хэрэгч хүний 7 дадал зуршил

Номын нэр: “Ажил хэрэгч хүний 7 дадал зуршил”

Зохиолч: Стипен Кове

Хэвлэгдсэн он: 1989

Хуудасны тоо: 352

Дэлхийд өөрийн сор бүтээлүүд болон гайхамшигт сургалт семинаруудаараа нэрд гарсан, өөрийн байр суурийг бүрэн бий болгож чадсан Ковегийн энэ ном бол яах аргагүй амжилтанд хүрэхийг хүсдэг хүн бүрийн ширээний ном байвал зохино. Амжилтын талаар, өөрийгөө хөгжүүлэх талаар мэдэхийг хүсэгч хэн бүхэнд энэ номыг хамгийн түрүүнд санал болгоно гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

Амьдралд хамгийн хэрэгтэй 7 зөвлөгөөг энэ номондоо тэрээр багтаажээ.

– Хариуцлагаа гартаа ав

– Өөрөө өөрийнхөө чиглүүлэгч бай

– Хувийн зохион байгуулалттай бай

– Бусдыг байлдан дагуулж сур

– Бусдын юу хэлэх гээд байгааг ойлгож сур, тэгээд харьц

– Сайн хамтрагч бай

– Өөрийгөө үргэлж хөгжүүл хэмээх 7 ерөнхий сэдвийн дагуу хамгийн үнэтэй сургаалт зөвлөгөөнүүдийг энэхүү номондоо багтаасан.

Номноос:

“Юу хийхээ сонгох нь таны эрх боловч ямар үр дагавар авчрахыг сонгох эрх танд байхгүй.”

“Бидэнд тохиолдож буй зүйлс бус, тэдэнд хандах бидний хандлага л биднийг зовоодог.”

“Ихэнх хүмүүс сонсож ойлгохын тулд бус хариулахын тулд л сонсдог.”

 

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.