Алхимич

Номын нэр: “Алхимич”

Зохиолч: Пауло Коэло

Хэвлэгдсэн он: 1988

Хуудасны тоо: 163

Заримдаа бидний хамгийн их хүсч мөрөөддөг тэр зүйл бидний хажууд байсныг нь мэдэлгүй хамаагүй холоос хайж явах тохиолдол бидний амьдралд нэг бус удаа тохиолддог. Харин энэ номонд яг энэ талаар гардаг. Алхимич бол дэлхийн шилдэг номны тоонд зүй ёсоор ордог, 56 орны хэлээр орчуулагдаж гарсан, хэвлэмэл номны хүрч болох бүх л амжилтуутад хүрсэн, заримыг нь өөрөө тогтоосон дэлхийд хамгийн нөлөө бүхий номын жагсаалтад байдаг гайхалтай ном.

Анх уншаад шууд ойлгоход бага зэрэг хэцүү ном боловч дахин уншаад ойлгох тэр үед яг л анх удаа нээж энэ амьдралыг тольдож буй тийм л сэтгэгдэл төрүүлдэг. Сантиаго хэмээх нэгэн залуугийн хүсэл мөрөөдлийнхөө араас явсан тэмүүлэл нь түүнд ямар бэрхшээл зовлонг авчирч түүнийг хэрхэн өөрчилж, түүнд юу сургаж байгаа талаар гардаг ба амьдралд хүн зорьсон зорилгоосоо хэзээ ч няцалгүйгээр үргэлж түүнийхээ араас тэмүүлэх ёстой гэдгийг уран найруулгын аргаар илэрхийлж гаргаж ирсэн зохиолч маань үнэхээр мундаг хүн.  Монгол хэл дээр орчуулагдан гарсан байсныг нь Интер номын дэлгүүрт зарж байсан. Та заавал авч уншаарай.

Номноос:

“Цаг хугацаа өнгөрөх тусам хоньчин, талхчиний талаар хүмүүс юу гэж бодох бол гэдэг бодол нь тэдний өөрсдийн мөрөөдлөөс илүү чухал болж хувирдаг нь хамгаас харамсалтай.”

“Өдөр бүхэн хоорондоо ижилхэн байгаад эхлэхээр хүмүүс сайхан зүйлс амьдралд өдөр бүхэн тохиолддог гэдгийг анзаарахаа байгаад ирдэг. Өглөө болгон нар мандах нь хүртэл сайхан шүү дээ. ”

“Буцаж чадахгүйгээ ойлгосон л бол яаж урагшлах талаараа л бодох хэрэгтэй.”

 

 

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.