“Амжилтын Тарни”

Номын нэр: “Амжилтын Тарни”

Зохиолч: Ука Төмөр (Төмөрчөдөрийн Бадамзул)

Хэвлэгдсэн он: 2013

Хуудасны тоо: 235

Амжилтанд хүрэх болон өөрийгөө хөгжүүлэх хүрээнд гарч байгаа, энэ номын зохиолч нь миний амьдралын багш гэж хэлж болох хүндтэй хүн байдаг билээ. Магадгүй амьдралын түүхийг нь мэддэг болохоор, энэ хүн өөртэйгөө яаж тэмцэж байж өнөөдрийн энэ түвшинд хүрснийг нь мэддэг учираас үнэхээр энэ ном түүний өөрийнх нь амьдралын туршлага, бас үзэж судалсан ном зохиолуудын нэгтгэл болж чадсан цогц бүтээл болж чаджээ. Хүн өөрийгөө яаж таньж мэддэг талаар, яаж өөрчлөгдөж болох талаар, мөн бэрхшээлийг хэрхэн боломж болгон хувиргаж болох зэрэг маш олон амьдралд зайлшгүй шаардлагатай бас хэрэгжүүлж болохуйц зөвлөгөө мэдээллээр дүүрэн үнэхээр гайхалтай ном. Амжилтанд хүрэхийг эрмэлзэгч хүн бүрийн заавал унших ном ёстой ном.

 

Номноос:

“Олны жишгийг дагавал тэдний нэг л болно. Онцгой бай”

“Амьдралаас уйдах, амьдралдаа сэтгэл дундуур байх, урам хугарах зэрэг нь материаллаг зүйл дутсанаас биш алсын хараа дутсанаас болдог.”

“Хаана зогсож байна, тэндээсээ эхэл; ямар бололцоо байна түүнийгээ ашигла. Явцын дунд илүү их боломж гарч ирнэ.”

“…амьдралд саад бэрхшээл байна гэдэг өөрөө маш сайн хэрэг. Учир нь энэ саад бэрхшээл урагш алхуулж, дээш ахиулах гол хөдөлгүүр болж чаддаг.”

“Хүн дотоод ертөнцөө өөрчлөх хэрэгтэй, оюун ухаан, оюун бодлоо өөрчлөх хэрэгтэй. Ингэж чадвал хүн амьдралаа бүхэлд нь өөрчилж чадна.”

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.