Америкийн шилдэг лекторч, бизнессмэн, амьдралын дасгалжуулагч Жим Рон

“Хүн төрөлхтөнд өчүүхэн зүйлийг агуу болгон хувиргах гайхалтай чадвар бий. Тэд зэрлэгийг цэцэрлэг болгож, нэг зоосыг ч баялаг болгон хувиргаж чадна.”

“Биеэ маш сайн арчилж байх хэрэгтэй учир нь таны бие бол таны амьдрах цорын ганц газар шүү.”

“Илүүг мэдэх тусам бага ярьж эхэлдэг.”

“Энэ амархан байгаасай гэж бус би илүү дээр байгаасай гэж хүс.”

“Хүний амьдрал ганцхан өдрийн дотор сүйрчихдэггүй харин өдөр бүхэн давтан гаргасан жижиг алдаанууд хуримтлагдсаар нэг л өдөр бүх юм сүйрдэг.”

“Хэрвээ үнэхээр ямар нэг юм хийхийг хүсвэл та яаж ийгээд л арга замаа болох болно. Аа үгүй бол харин зөвхөн шалтаг л олох болно.”

“Сургуулийн боловсролоор та амьдралаа аваад явж чадна гэхдээ өөрийгөө хөгжүүлэх боловсролоор та баялгийг бүтээж чадна.”

“Цаг нь ирсэн бүтээлч санаанаас өөр хүчирхэг зүйл огтхон ч үгүй.”

“Манлайлагч байна гэдэг нь дунджаас илүү байхын тулд учрах сорилтийг л хэлдэг.”

“Хэрэгцээгээ нууж, чадвараа харуулж сур.”

“Амжилтын араас явна гэж байдаггүй юм. Та хэн болсон гэдгээрээ л амжилтийг өөртөө татдаг юм.”

“Дэг журам гэдэг бол зорилго болон биелүүлэлт хоёрын хоорондох гүүр юм.”

“Та бол ихэнх цагаа хамтдаа өнгөрөөдөг таван хүнийхээ дундаж нь байдаг.”

“Цаг бол хэзээд мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл учир нь чи илүү мөнгө олж чадах ч илүү цаг авч чадахгүй.”

“Амьдралын хамгийн дээд үнэ цэнэ нь та юу олж авах биш харин та хэн болсон гэдэг нь л юм.”

“Амьдралаа өөрчилөхийн тулд та заавал өөрчлөгдөх ёстой.”

 

 

 

 

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

2 thoughts on “Америкийн шилдэг лекторч, бизнессмэн, амьдралын дасгалжуулагч Жим Рон

  1. Баярлалаа. Маш их таалагдлаа.амжилт хүсье

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.