Баярлалаа, 2019!

365 өглөөний нарыг угтах боломж өгсөнд баярлалаа

365 өдөр өөрийгөө хөгжүүлэх боломж өгсөнд баярлалаа

365 өдөр хайрлаж, хайрлуулах боломж өгсөнд баярлалаа

365 өдөр амьдралаас суралцах боломж өгсөнд баярлалаа

Бас

Цаг хугацаа хязгаартай, амьдрал мөнх бус гэдгийг сануулсанд баярлалаа

Эрүүл амьдрахын тулд зөв амьдрах ёстойг ухааруулсанд баярлалаа

Өөрийгөө хөгжүүлэлгүйгээр өөдлөн дэвших боломжгүйг анхааруулсанд баярлалаа

Сайн, муу амьдрах эсэх нь зөвхөн надаас л хамаарна гэдгийг ухааруулсанд баярлалаа

Арчлан торддоггүй анд нөхдийн харилцаа аажмаар мөхдөг гэдгийг ухааруулсанд баярлалаа

Амьдралд сэтгэл хангалуун байя гэвэл бусдад туслах ёстойг заасанд баярлалаа

Амжилтанд хүрье гэвэл аливаад тууштай, чин сэтгэлээсээ, үнэнчээр тэмүүлэх ёстойг сануулсанд баярлалаа

Баярлалаа, 2019! Чи үнэхээр гайхалтай жил байлаа.

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.