The Miracle Morning by Hal Elrod

Номын нэр: Гайхамшигт Өглөө

Зохиолч: : Хаал Элрод /Hal Elrod/

Хэвлэгдсэн он: 2012

Хуудасны тоо: 172

Хаал бол уран илтгэгч, шилдэг борлуулалттай номын зохиолч мөн Америкийн шилдэг амьдралын дасгалжуулагчын нэг бөгөөд өөрийн амьдралд тохиолдсон хүндрэл бэрхшээлүүд болон туршлага дээрээ үндэслэн энэхүү номоо бичжээ. Багаасаа борлуулалт хүний сэтгэлгээтэй байсан тэрээр Америкийн борлуулалтын нэг компанид бага залуу наснаанаас амжилтанд хүрч ажиллаж чадсан ба 20 насанд нь болсон аймшигт автомашины осол болон өөрт нь тохиолдсон санхүүгийн хямрал зэргийг хэрхэн даван туулсанаа номондоо бичсэн. Номын гол санаа нь өглөөг ямар дараалалтайгаар хэрхэн яаж эхлэх нь хүний тухайн өдөр төдийгүй амьдралд асар ихээр нөлөөлдөг ба хэдхэн зөв дадал зуршлуудыг бид өөрсөддөө бий болгож чадвал өглөө бүхэн гайхамшигтай байх боломжтой гэсэн санаа юм.

Өглөө эртлэн босон болон өөрийгөө хөгжүүлэх талаар анхлан судалж байгаа хүмүүс уншихад их тохиромжтой.

Номноос:

“Бидний амьдрал, гаднах бодит байдлууд ихэнхдээ зөвхөн бидний дотоод ертөнцийн тусгал байдаг.”

“Чи хэрэв үдэш бүхэн орондоо сэтгэл хангалуун унтахыг хүсч байвал өглөө болгоныг хүслээ биелүүлэхийн төлөө угтах ёстой.”

“Өглөөд хамгийн түрүүнд чиний бодолд орж ирэх тэр бодол ихэнхдээ чиний урд шөнө бодсон хамгийн сүүлийн бодол байдаг.”

“Амьдрал чиний тав тухын тойргийн гаднаас эхлэдэг.”

“Бид бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Ихэнхдээ бид юу биднийг аз жаргалтай болгох уу гэдгээ ч мэддэг. Даанч тэдгээр зүйлсээ хийдэггүй. Яагаад? Их энгийн. Бид хэтэрхий завгүй амьдардаг. Юу хийгээд тэгж их завгүй байна гэж? Аз жаргалтай байх гэж оролдоод л…”

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

6 thoughts on “The Miracle Morning by Hal Elrod

  1. баярлалаа. гэхдээ энэ номнуудыг монголд хаагуур зардаг бол….

    1. Сайн байна уу?

      Ихэнх Монголоос олдохгүй л болов уу даа. Amazon.com-с захиалаад авч уншдаг.

    2. bi amazonoos file helbereer hudaldaj avsan. Screen shot hiisen ni bga. copy paste hiijboldgguim bilee, mash sain hamgaalttai. SS l hiij avsan. Heregtei gevel avch bolnoo

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.