ХАНДЛАГАА ӨӨРЧИЛ!

Хоёр залуухан эрс хилс хэргээс болж шоронд оржээ. Шоронгийн өрөө умгар, өмхий, тоос шороо дүүрэн, гэрэл гэгээ юу ч байхгүй аж. Гэтэл тэр хоёрын нэг нь шоронгийн тоос шороо дүүрэн бохир шалыг ширтэн суусаар амиа хорлосон бол нөгөө нь шоронгийн өчүүхэн жижиг цонхоор тусах нарны гэрлийг харж суусаар шоронгоосоо амьд гаран аз жаргалтай сайхан амьдарчээ.

Таны бодол, таны амьдралыг харах өнцөг, аливаад хандах хандлага таны өнөөдрийн амьдралыг бий болгож байгаа. Хүний хандлагыг бий болгодог, бэхжүүлдэг олон хүчин зүйлүүд бий. Гэхдээ хандлага гэж яг юуг хэлээд байна вэ? Хамгийн энгийнээр хэлэхэд хандлага бол танд тохиолдож буй аливаа юмс үзэгдэлд таны үзүүлж хариу үйлдэл. Ердөө л энэ. Аа харин та ямар хариу үйлдэл үзүүлэхээс чинь шалтгаалан таны амьдрал чинь хаана байгаа нь, эсвэл ямар түвшинд байгаа нь шууд тодорхойлогдож байгаа.

Хүн бүхэн өөр учраас хүний бодлыг буруутгах нь утгагүй гэвч бүх зүйл 2 талтай. Яг л нөгөө “Зэрэг Нэмэхийн Өмнө” киноны тал еэвэн шиг. Харин амьдралд тэр 2 талын алин дээр нь илүү фокуслаад, анхаарал төвлөрч байгаагаас хамаарч огт өөр үр дагаврууд гардаг. Жишээ нь:

  1. Маш олон хүмүүс ямар бага цалин авч байгаагаа гайхаж, хэрхэн цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй, хүссэн зүйлсээ авч чадахгүй байгаагаа ярин гомдоллоцгоодог. Хандлагаа өөрчлөөд харъя. Магадгүй таны ажилладаг газарт таниас 3,4 бүр 5 дахин илүү цалин авдаг хүн байгаа л байх тийм үү. Яагаад гэж та бодож байна? Хэдий та 2 ижилхэн газар магадгүй ижилхэн цаг ажилладаг байх гэвч тэр хүний хөдөлмөрийн цаг таныхаас хэд дахин үнэтэй. Өөрөө хэлбэл тэр хүн таниас төд дахин чадварлаг байна л гэсэн үг. Тиймээс цалиндаа гомдоллоод суухын оронд тэр хүн шиг илүү чадварлаг, хэрэгцээтэй болохын тулд хичээвэл эргээд таны цалин хүссэн хүсээгүй нэмэгдэхгүй гэж үү.
  2. Энэ ямар аймаар үнэтэй юм бэ? гэж уулга алдах хүмүүсийг та бишгүйдээ л нэг харсан байх. Хандлагаа өөрчлөөд харъя. Юм үнэтэй дээ биш, тэр хүний худалдан авах чадвар л хүрэхгүй байгаа юм. Магадгүй тэр хүний үнэтэйг нь гайхаж буй хэдэн мянган долларын үнэтэй цүнхийг өдөр тутамдаа худалдаж авдаг хүмүүс цаана чинь бий. Яагаад тэдэн шиг болохын тулд хичээж болохгүй гэж? Яагаад тэр хэмжээний хөрөнгөтэй мөнгөтэй болохын тулд өөрийгөө хөгжүүлж, чармайж, зүтгэж болохгүй гэж?
  3. Хэрвээ надад бага зэрэг илүү мөнгө байсан бол амьдрал шал өөр байх байсан юм гэх нэг нь бий. Хандлагаа өөрчлөөд харъя. Асуудал нь мөнгөгүйдээ биш. Хэрвээ тэр хүн илүү дээр төлөвлөгөөтэй, зорилготой, амьдарсан илүү мөнгөтэй байх байсан.
  4. Хүн надтай яаж харьцана, би яг л тэгж харьцана гэж ам бардам, итгэл төгс хэлэх хүнтэй та олон таарсан байх. Хандлагаа өөрчлөөд харъя. Би хүнтэй яаж харьцана тэр хүн надтай тэгж л харьцана. Ингэж бодож эхлэсэн тэр үед амьдрал илүү хялбар биш гэж үү?  Та хэн нэгэн хүнээр тэр хүнтэй хэрхэн харьцахаа тодорхойлуулах бус харин танд тэр давуу тал нь байна шүү дээ.
  5. Таны тархинд өдөржин эргэлдэх тэр сөрөг бодол. Өдрийн турш та зөвхөн юу болохгүй байгаа дээр, яагаад чадахгүй байгаа дээр, эсвэл хэн хэрхэн муу хүн болох тал дээр, амьдрал чинь яагаад бүтэхгүй байгаа дээр төвлөрч бодоод байвал таны амьдрал тийм л байна. Асуудал дээрээ биш гарц дээрээ төвлөр. Сөрөг бодол байнга боддог хүнээс хүн хүртэл дайжмаар байдаг та тийм байгаа юм биш биз?
  6. Үг хэл, үйлдэлдээ байгаа байдлаа анзаар. Та дандаа магадгүй, чадахгүй байх аа, хэцүү дээ, даанч гэх мэт үг хэлсийг байнга ашиглаж байна уу? Та дандаа доош харж алхаж, сандал дээр бөгтийн сууж байна уу? Өөрөөр хэлбэл гутарсан, уруу дорой хүний хэлдэг үгс, хийдэг үйлдлийг та байнга хийгээд байгаа юм биш биз?
  7. Таны хүрээлэн буй орчин таны хандлагад хамгийн том нөлөөтэй. Энд зөвхөн ганц хүрээлэн буй орчин бус таныг хүрээлэн буй хүмүүс, таны хамгийн их цагаа хамт өнгөрөөдөг хүмүүс бүгд орно. Тэр хүмүүс, тэр орчин таныг юу бодуулж байна? Юу хэлүүлж байна? Юу хийлгэж байна? Хамгийн гол таныг ямар хүн болгож байгааг сайтар хар ажигла.

Эцэст нь хэлэхэд хандлага бол хамгийн том ялгааг бий болгодог маш жижиг зүйл юм шүү. Харин таны хандлага танд ямар өөрчлөлт авчирч байгааг та одоо дүгнээд үз.

 

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

6 thoughts on “ХАНДЛАГАА ӨӨРЧИЛ!

  1. Bayarlalaa Erdenesukhee, hediigeer handlagiin talaar zunduu unshij medsen bolovch yag heregtei tsag uyedee unshih ih tustai bailaa. Saikhan bichveruud niiteldegt bayarlalaa 🙂 Jojo

  2. Санал нэг байна. Хандлага үнэхээр чухал. Бүх зүйл цаг хугацаатай, өөрийн гэсэн нөхцөлтэйгөөр өгөгддөг. Хэцүү санагдах, азгүй хүн мэт өөрийгөө өрөвдөх, ганцхан өөрөө л зовоод байгаа юм шиг…. Тэр бүхэнд бидний хамгийн түрүүнд хийж чадах зүйл бол хандлагаа л ӨӨРЧЛӨХ юм…

  3. iluu olon humuusiin uhamsart hureheer medeelel oirhon davtamjtai ourrlj baigaarai, Uneheer heregtei saikhan chanartai medeelluud oruulah ymaa. (y)

  4. үүнийг уншаад сэтгэл минь өөр болчихлоо гоё мэдээлэл байна.баярлалаа

Таны сэтгэгдлийг сонсъё.