Predictably Irrational by Dan Ariely

Зохиолч: : Дэн Ареэли /Dan Ariely/

Хэвлэгдсэн он: 2008

Хуудасны тоо: 280

M.I.T буюу дэлхийд алдартай Массачусетсийн Технологийн Их Сургуулийн профессор Дэн Ареэлигийн энэ бүтээл нь хүний төрөлх зан чанарын тухай, хүний шийдвэр гаргалтын тухай уламжлалт ойлголтуудыг эвдсэн үнэхээр сонирхолтой ном болж чадсан. Хүмүүс шийдвэр гаргахдаа хамгийн сайн шийдвэрийг гаргаж чадсан гэж боддог боловч, үнэхээр тийм байж чаддаг уу? Шийдвэр гаргахад гадны нөхцөл байдал хэрхэн нөлөөлдөг вэ? Хүний сэтгэл хөдлөл “ухаалаг” шийдвэр гаргахад хэрхэн нөлөөлдөг вэ? Борлуулагчид ямар сэтгэлзүйн тоглолтууд хийвэл илүү амжилттай байдаг вэ? гэх мэт маш сонирхолтой асуултуудад бодит жишээ, кейс, судалгаагаар тайлбарласан нь үнэхээр оновчтой болсон. Номын гол санаа нь хүмүүс ихэнхдээ тухайн нөхцөл байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгч, бүх талыг харсан хамгийн оновчтой шийдвэр гаргадаг гэж боддог боловч үнэндээ сэтгэл хөдлөл, гадны нөхцөл байдал болон тухайн цаг үеэсээ хамаарсан таамаглаж болохуйц санамсаргүй мэт шийдвэрүүдийг гаргадаг гэдгийг батлан харуулах байсан ба Дэн үнэхээр батлаж чадсан. Сэтгэлзүйчид, борлуулагчид болон маркетеруудын заавал унших ёстой ном гэж бодож байна.

Номноос:

“Нөхцөл байдал нь зөв бүрэлдэж, боломж нь гарах үед маш олон шударга хүмүүс худал хэлдэг.”

 

“Хүн төрөлхтөн бол төрөлхөөсөө бусдад итгэмтгий, нийгмийн амьтад.”

 

“Хүн өөрийн итгэдэг шалтгаан болон зүйлийнхээ төлөө мөнгөнөөс илүү шаргуу ажиллах хүсэлтэй байдгийг харуулах олон жишээ бий.”

 

“Хүмүүс заримдаа өөрийн таалагддаг бас хэрэглэдэг зүйлээ золиослон байж бусдад эерэг сэтгэгдэл төрүүлэхийн төлөө хичээдэг.”

 

“Сэтгэл хөдлөл, хүсэл тачааллаа барьж, өөрийгөө хянаж сурах нь хүмүүсийн хамгийн том зорилго боловч үнэндээ хамгийн их бүтэлгүйтдэг зорилго нь тиймээс л хүмүүсийн ихэнх нь гаслан дунд амьдардаг.”

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.