Алдарт Лэс Брауны амжилтын эшлэлүүд

Энэ удаад та бүхэндээ Америкийн алдарт илтгэгч, амжилтын дасгалжуулагч, бизнесмэн, хөтлөгч, улстөрч Лэб Браун (Les Brown)-ны амжилтын эшлэлүүдийг хүргэж байна. Түүний лекцүүд үнэхээр гайхалтай урам зориг, эрч хүч өгдөгөөрөө дэлхийд алдартай.

“Таны талаарх бусдын бодол таны бодит байдал болох ёсгүй.”

 

“Хэтэрхий олон хүмүүс мөрөөдлийнхөө ертөнцөд биш айдсынхаа ертөнцөд амьдарч байгаагаасаа болоод мөрөөдлөө биелүүлж чадахгүй байна”

 

“Оршуулгын газар бол энэ хорвоо дээрх хамгийн баян газар. Хүмүүс айдсаа даван туулж, эхний алхмаа хийж, мөрөөдлийнхөө зүгээс явж чадаагүйгээс болоод энэ л газраас та хэзээ ч нээгдээгүй нээлтүүд, хэзээ зохиогдоогүй дуунууд, хэзээ ч бичигдээгүй номнуудыг хэдэн саяар нь олж харах болно.”

 

“Амьдралд өөрийн тань тавьсанаас өөр хязгаар гэж үгүй.”

 

“Төгс зүйл гэж хэзээ ч үгүй, та хэзээ ч төгс болохгүй харин та үргэлж бүр үргэлж улам сайжирч,  улам хөгжиж болно”

 

“Амьдралд бүтэлгүйтэхдээ арагшаа харж унах хэрэгтэй яагаад гэвэл та дээшээ харж чадах юм бол ямар ч нөхцөлд бүтэлгүйтлээс босч чадна”

 

“Та ялахаас нааш юу ч дуусахгүй, юу ч төгсөхгүй. Заавал ял”

 

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.